Шинэ сургалт удахгүй эхэлнэ Бүртгүүлэх
Эрэлчин та тавтай морил!

ГЕНИЙН ТҮЛХҮҮР - ТАНЫ ДОТРООСОО ДЭЛГЭРЭХ АЯЛАЛ

Эрэлчин та тавтай морил!

Генийн түлхүүр дамжуулалтыг сонирхогч эрэлчдэд зориулсан хамтдаа суралцаж, өсөж хөгжих аюулгүй, нээлттэй орон зай.

Тосгонд тавтай морил!

Генийн түлхүүр дамжуулалтыг сонирхож буй хэн бүхэнд нээлттэй энэ орон зайг "ТОСГОН - ЗАХ" хэмээн нэрлэлээ. Та хаанаас хаа хүрч яваа, хэн байхаас үл хамааран санаа бодол, мэдлэг мэдрэмж, туршлага тууллаа хуваалцан хөөрөлдөхөд бүгдэд аюулгүй, нээлттэй, олон ургальч орон зай. Нэг үгээр хэлбэл цагийн эрхээр өсөж хөгжих орон зайг бид ХАМТДАА бүтээж байгаа юм.

Тосгонд тавтай морил!

Тосгон юугаараа онцлог вэ?

01

Хаалттай группт тогтмол хуваалцана

Олон төрлийн асуулт, тунгаан бясалгалын сэдвүүд, мэдээ мэдээлэл, шинэ тутам зүйлсийг тогтмол хуваалцана.

02

Сургалт, хөтөлбөрүүд

Чиглэл тус бүрээр сургалт, хөтөлбөрүүдийг багцалж оруулсан. Хүссэн мэдээллээ хайж, дуртай нийтлэлүүдээ хадгалах боломжтой.

03

Хамтдаа хөөрөлдөх

Тосгоны бусад гишүүдтэй чат бичих, санал сэтгэгдлээ постоор хуваалцах, бусдын пост дээр лайк, сэтгэгдэл үлдээх боломжтой.

04

Арга хэмжээ, уулзалтууд

Онлайн болон биет арга хэмжээнүүдийн зар мэдээлэл нийтлэгдэж, уулзалтуудын бичлэгүүд хадгалагдана.

05

Онлайн сургалтууд

Сонирхвол онлайн сургалтуудаас авч суралцах бүрэн боломжтой.

🧭 Аялал – Алтан зам

Амьдрал хэмээх энэ аялалд нэгэнт нэгдсэн учир цаанаа бид туулах ёстой тавилан буюу зурсан зураг ч гэж ярьдаг. Генийн түлхүүрт үүнийг Алтан зам гэж нэрлэдэг. Алтан зам бол таны төрсөн өдөрт үндэслэн гарсан нэг ёсны газрын зураг юм. Алтан зам бол далдын гүн рүү нэвтрэх зам — өдөр тутмын амьдралаа гол урам зоригийн эх үүсвэр болгох сүнсний замнал. Та Алтан замаар алхах тусам гурван үндсэн асуулт руу гүн шумбана: 1. Таны амьдралын зорилго юу вэ? 2. Та харилцаанууддаа хэр зэрэг ханамжтай байна вэ? 3. Та нийгэмдээ юуг өгч байна вэ? Хувь хүмүүс, харилцаанууд, нийгмийн бүлгүүдийг бүтээлтэй, өргөн утгаараа хөг нийлэмжтэй болгохын тулд дахин нэг чиг шугаманд оруулах нь Генийн түлхүүрийн зорилго билээ.

🧭 Аялал – Алтан зам

🧬 Хувь тавилангийн бүтэц – Алтан замын 3 эрэмбэ

Идэвхжилийн эрэмбэ – Зорилгоо олж нээх

01

Идэвхжилийн эрэмбэ – Зорилгоо олж нээх

Бие махбоддоо суух. Алтан замын хамгийн энгийн эрэмбэ. 4 Суурь билгийн Генийн түлхүүрүүдийг тунгаан бясалгаснаар амьдралдаа цөмрөлт авчрах суурийг бэлтгэнэ. Аяллаа эндээс эхлэх нь хамгийн тохиромжтой.

Сувдан эрэмбэ – Хөгжин дэлгэрэх

03

Сувдан эрэмбэ – Хөгжин дэлгэрэх

Оюун ухааны давхарга дээр алсын хараагаа тод буулгах. Нийтийн төлөө өөрийгөө зориулах өвөрмөц билэг авъяасаа тодорхой олж харж, амьдралынхаа шинэ алсын харааг нээнэ.

🪄 Эрэмбийн ид шид

Генийн түлхүүрүүдтэй Алтан замаар алхахаар нэгэнт шийдсэн бол Идэвхжилийн эрэмбэ болон дөрвөн Суурь билгээсээ эхлэх нь хамгийн тохиромжтой.

Алтан замын эрэмбүүд нь таны хэн болохыг өөрчилдөг хөгжлийн замууд биш. Харин ч таны дотор далдлагдсан дээд охь чанарыг илчлэн дэлгэрүүлэх зорилготой. Эрэмбүүдийг дагаж явахад цаг хугацаа шаардана — итгэл үнэмшил, зан байдал, бодол, хүсэл, зүүд мөрөөдлийнхөө мөн чанар руу өнгийж, гүн тунгаан бясалгал хийнэ.

Энэ бол эрэмбийн ид шид: хэрэгжүүлэхэд дөхөмтэй, өөрчлөн хувиргах хүчтэй.

🏓 Генийн түлхүүрүүдтэй ажиллах

Генийн түлхүүрүүдийг амьдралдаа ашиглах олон арга зам бий. Тэд бол таны төсөөлөлд очсон урилга. Алтан замаар хөнгөн зөөлөн алхах нь зүйтэй ч, түүнийг хөнгөн сэтгэлээр хүлээн авч болохгүй.

Генийн түлхүүрийн гол арга зам нь тунгаан бясалгал. Та түлхүүрүүдийн үнэнг тодорхой хугацааны турш дотроо дэвтээн шингээнэ. Төсөөлөн бодох чадвараа ашиглан тоглосоор нэг мэдэхэд таны бие дотроосоо шинэ гэрлээр гэрэлтэж, хөнгөрнө.

Эцэстээ бүх арга системүүдийн зорилго өөрийгөө үгүй хийхийн төлөө билээ.

Дангааршил – Аяллын зорилго

Алтан зам нь бидний амьдралд дээд хөг нийлэмжийг эргэн авчрах зорилготой. Энэ бүхэн эгэл байхыг хэлнэ — амьтай хамгийн бага тэмцэлдэх замыг ямагт мэдэрч, түүнийг дагах тухай. Алтан зам нь таныг "дангааршил"-ын төлөвт аваачих эцсийн зорилготой.

Дангааршил гэдэг нь таны зүүд мөрөөдөл, харилцаа, эрүүл мэнд, санхүү, сүнслэг байдал гээд амьдралын бүхий л талбарууд нэгдэж нийлэн нэг эгшиг аялгуу, хөг нийлэмжтэй болох үйл явц юм. Дангааршсан хүн гэдэг дотоод амьдрал нь гадаад амьдралтайгаа яг хоршин хөг нийлсэн хүн байна.

Дангааршсан хувь хүн, нөхцөлдүүлэгт автсан хүн хоорондын гол ялгаа нь өөрийгөө уучлахад оршино. Энэ бол гэгээрэл эсхүл ухаарал биш — харин тэдгээрийн угтвар нөхцөл, амгалан төлөв юм.

Генийн түлхүүрийн Алтан замаар алхах нь агуу адал явдал. Та хэдий чинээ өөртэйгөө үнэн, анхааралтай хандана, төдий чинээ таны дотоод гэрэл тодоос тод гэрэлтэнэ.

Генийн түлхүүрийн 4 үндсэн зарчим

Тэвчээр

Эрэмбүүдийг дагаж явахад цаг хугацаа шаардана. Өөртөө цаг гаргаж, аяллаа яаралгүй туулаарай.

Зөөлөн байдал

Өөртөө аядуу зөөлөн боловч нээлттэй, үнэн хандаарай.

Сониуч зан

Генийн түлхүүрүүд бол таны төсөөлөлд очсон урилга — тэдэнтэй тоглон наадаарай.

Тунгаан бясалгал

Түлхүүрүүдийн үнэнг тодорхой хугацааны турш дотроо дэвтээн шингээх нь гол арга зам.

📲 Бэлэн болсон үедээ эдгээр алхмуудыг хийгээрэй 👇🏽

01

Апп татах

ZeroToHero аппыг утсандаа татаж, Генийн түлхүүр Монгол нийгэмлэгээ хаанаас ч дагаарай. App Store эсвэл Google Play-с татна.

02

Профайлаа тохируулах

Бүтэн нэр овгоо оруулж, зургаа шинэчлээрэй. Утас, имэйлээр мэдээлэл авах давтамжаа сонгоорой.

03

Өөрийгөө танилцуулах

#General сувагт өөрийнхөө тухай товч танилцуулга бичээрэй. Хүсвэл зургаа хуваалцаарай.

04

Асуулт хариулт

#Q&A сувагт хүссэн асуултаа асууж, бусдын асуултад хариулаарай.

05

Нийтийн уулзалтад бүртгүүлэх

Хамгийн ойр зохиогдох дараагийн уулзалтад бүртгүүлээрэй. Зар мэдээллийг #Announcements сувгаас харна уу.

06

Генийн түлхүүрийн профайл

Профайлаа татаж аваагүй бол татаж аваад, Шинээр нэвтрэхүй үнэгүй хичээлд бүртгүүлээрэй. Мөн Facebook хуудас, Youtube сувгийг дагаарай.

8+

Гишүүд

4

Сургалт

1

Нийтлэл

Сургалтууд

Өөрт тохирох сургалтаа сонгоорой

Идэвхжилийн эрэмбэ - Суу Билэг, Суурь Бэлгүүдээ нээх аялал 2026 cover
1-р шат

Идэвхжилийн эрэмбэ - Суу Билэг, Суурь Бэлгүүдээ нээх аялал 2026

Генийн түлхүүр Монгол · Ч.Сараа заана

Таны Генийн түлхүүрийн аялал эндээс эхэлнэ. 2026 оны 8 сард эхэлсэн лайв хичээлийн бичлэгүүдийг бие даан судлах боломжтой.

0
(0)
365 days 1 students
MNT 400,000 / A$0
Сугарын эрэмбэ - Хайр ба Харилцаа 2026 cover

Сугарын эрэмбэ - Хайр ба Харилцаа 2026

Генийн түлхүүр Монгол · Ч.Сараа заана

2026 оны Сугарын эрэмбийн сургалтын бичлэг

0
(0)
365 days 1 students
MNT 450,000 / A$0
Идэвхжилийн эрэмбэ - Суу Билэг, Суурь Бэлгүүдээ нээх аялал 2025 cover
1-р шат

Идэвхжилийн эрэмбэ - Суу Билэг, Суурь Бэлгүүдээ нээх аялал 2025

Генийн түлхүүр Монгол · Ч.Сараа заана

Таны Генийн түлхүүрийн аялал эндээс эхэлнэ. 2025 оны 4 сард эхэлсэн анхны лайв хичээлийн бичлэгүүдийг бие даан судлах боломжтой.

0
(0)
365 days 1 students
MNT 350,000 / A$0
Идэвхжилийн эрэмбэ - Суу Билэг, Суурь Бэлгүүдээ нээх аялал 2025 оны элсэлт coverЭлсэлт түр зогссон
1-р шат

Идэвхжилийн эрэмбэ - Суу Билэг, Суурь Бэлгүүдээ нээх аялал 2025 оны элсэлт

Генийн түлхүүр Монгол · Ч.Сараа заана

Таны Генийн түлхүүрийн аялал эндээс эхэлнэ. 2025 оны 4 сард эхэлсэн лайв хичээлийн бичлэгүүдийг бие даан судлах боломжтой.

0
(0)
365 days 1 students
MNT 350,000 / A$0
Сувгууд

3 нээлттэй суваг

Генийн түлхүүр дамжуулалтыг сонирхогч эрэлчдэд зориулсан хамтдаа суралцаж, өсөж хөгжих аюулгүй, нээлттэй орон зай.

#General

General discussion

#Announcements

Community announcements

#Q&A

Ask questions

Картын мэдээлэл шаардлагагүй

Get Started

Картын мэдээлэл шаардлагагүй